
Тус уран бүтээлийн тоглолтын үеэр тэрбээр дэлхийн сонгодог бүтээл болох "Риголетто", "Трубадур", "Аида", "Севилийн үсчин" зэрэг дуурийн хэсгээс, мөн П.Чайковский, С.Рахманинов нарын романсыг дуулж сонирхуулсан нь үзэгчдийн таашаалыг хүртэв.
Э.Амартүвшингийн уран бүтээлийн тоглолтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон Москва хотын Соёл, урлагийн дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнууд үзэж сонирхов.
Элчин сайд Ш.Алтангэрэл дуучин Э.Амартүвшинд баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүссэний гадна, тус арга хэмжээг дэмжиж зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.
Дуучин Э.Амартүвшингийн уран бүтээлийн дараагийн тоглолт ОХУ-ын Санкт-Петербург хотын Филармонид болно.