Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Доорх зурган
дээр гайхалтай харуулж буй зүйл нь нисдэг таваг биш бас аврага том хонх ч биш.
Үүнийг малгайн үүл гэнэ. Ийм ер бусын бүтэц мэдээж ѳдѳр болгон харагдахгүй,
гэхдээ харьцангуй ховор ч гэсэн энд тэнд хаяадаа харагдаж л байдаг. Харагдах
бүрдээ ихэвчлэн ѳндѳр уулын орой дээр л байрладаг … яахаараа ийм сонин
хэлбэртэй үүл бий болдог хэрэг вэ?

Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: Гуидо
Монтанез.

Хэдэн зуун
метрийн ѳндѳрийн дагуу агаарын хѳндлѳн урсгал харьцангуй тогтуун үед газраас
бага температуртай агаар уулын налууг даган дээш хѳѳрнѳ. Дээшлэх тусам хѳѳрж
буй агаарын температур багасч чийглэг болох бѳгѳѳд аажмаар улам их
конденсацлагдсаар хангалттай ѳндѳрт гармагц усны молекулууд нь бѳѳгнѳрѳн бичил
дусалууд болж малгайн үүл бий болно. Агаарын хѳндлѳн урсгал тогтуун байх нь
ховор учираас малгайн үүл бий болох нь ховор юм.

Энэ зурган
дээрх шиг том сүртэй биш ч гэсэн манай завхан аймгийн Отгонтэнгэр уулын орой
дээр малгайн үүл байхыг харуулсан нэг зургийг дээр үед харж байсан. Сая
интернэтээр баахан хайгаад даанч олсонгүй. Дээрх зургийг ѳнгѳрсѳн 1-р сард нар
жаргах үеэр Испани улсын Гренада хотоос авсан бѳгѳѳд хотын араар харагдах
уулсыг Сиера Невадагийн уулс гэх ба харин малгайн үүлийг үүсгэсэн оргилыг Велетагийн
оргил гэдэг аж.

Нисдэг таваг
гэснээс ийм үүлийг холоос хараад эсвэл зургийг нь авчихаад нисдэг таваг ufo энэ
тэр гэж маш олон хүн андуурдаг.

Эх сурвалж: http://odonoron.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж