Гэрэл | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Гэрэл нь энергийн нэгэн хэлбэр юм. Абсолют тэг хэмээс
дээш
температурд байгаа
ямар нэгэн биет гэрэл
цацруулдаг (дулаан
гаргах). Гэрлийг мөн "
цахилгаан
соронзон
цацрал" гэж хэлдэг. Гэрлийг маш жижигхэн фотон гэдэг эгэл биет бүрдүүддэг.

Гэрлийн хурд нь
секундэд 300,000 км байдаг. Өөрөөр
хэлбэл
Дэлхийгээс Сар хүртэл
гэрэл ойролцоогоор нэг секунд аялдаг гэсэн үг юм.

Гэрэл нь шулуун
чиглэлд хөдөлдөг бөгөөд хэрэв замд нь саад таарвал
сүүдэр үүсгэдэг. Ихэнх хатуу биет
нь харанхуй сүүдэр үүсгэх бөгөөд арай
тунгалаг биетийн сүүдэр нь бага
зэргийн харанхуй байдаг.

Хүний нүд нь цацарч байгаа гэрэл
эсвэл ямар нэгэн биетэд
туссан гэрлийг
хардаг. Жишээ нь,
чийдэн гэрэл цацруулах бөгөөд
өрөөн дотор байгаа бүх зүйлд харин гэрэл тусч байгаа юм.

Гэрлийн өнгө бүр нь өөр өөр долгионы
урттай
байдаг. Долгионы урт нь богино байх тусаи
агуулах
энергийн хэмжээ их байдаг. Энергийн хэмжээнээс
үл хамааран гэрэл нь ижил хурдтай тархдаг.

Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж