PlayStation сүлжээ удахгүй ажиллаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

PlayStation сүлжээ удахгүй ажиллаж эхэлнэ

Sony компани PlayStation сүлжээгээ хакердуулж, 77 сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хулгайд алдсаны дараа сүлжээг түр хугацаанд хаасан. Харин хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа завсарласны эцэст тун удахгүй сүлжээний зарим үйлчилгээг хэвийн ажиллагаанд оруулах гэж байгаа тухай мэдээллээ.

Сүлжээнээс хэрэглэгчдийн нэр, и-мэйль хаяг гэх мэт мэдээллүүд алдагдсаны дараа Sony-ийн инженерүүд компьютерийн системийн аюулгүй байдлыг сайжруулсан байна. SonyPlayStation хэлтсийн ахлагч Казуо Хирай аюулгүй байдал алдагдсанд хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж, АНУ болон Европод хяналт шалгалт, хуулийн дагуу арга хэмжээ авах ажлыг эхлүүлсэн тухай мэдэгджээ. Түүнчлэн сүлжээнд учирсан гадны халдлагын буруутныг илрүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэтэл хэрэглэгчдийг асуудалд хүлээцтэй, тайван хандахыг хүссэн байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж