Фото: Issei Kato / Reuters
Өнгөрөгч пүрэв гаригт ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэхдээ, Япон энэ хүндэтгэлээр бахархаж байна гэв. Японы залуу үе үндэсний гастрономын уламжлалдаа илүү анхааралтайгаар хандана гэдэгт найдаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.
ЮНЕСКО япон хоолны урлагийг баялаг уламжлалтай гэж тэмдэглэв. Тус байгууллагын гишүүд хоолны ширээнд натурал бүтээгдэхүүнийг илүүд үзэх ёс горимыг тэмдэглэв. Мөн шинэ жилийн ширээний хоол хүнсийг бас онцоллоо. Тэд цагаан будаа, загас, ногоо, зэрлэг ургамал зэргийн бүтээгдэхүүнийг нь бас үнэлсэн байна.
Япон хоолноос гадна материалаг биш соёлын өвийн жагсаалтад хоолны урлагтай холбоотой бусад үзэгдлүүдийг оруулав. Турк кофе, Гүрж дарс бэлтгэх, Кипр, Хорват, Португалийн газар дундын тэнгисийн диета жагсаалтад багтлаа. Үүнээс өмнө Испани, Итали, Грек, Марокко зэргийн хоол, Өмнөд Солонгосын кимчийг хоолонд хэрэглэхийг бас өв гэж үзсэн байна.