ДХБ түүхэндээ томоохон шинэчлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

ДХБ түүхэндээ томоохон шинэчлэл хийнэ

Дэлхийн худалдааны байгууллага 1995 онд байгуулагдсанаасаа хойш томоохон шинэчлэл хийх төслийг тус байгууллагын гишүүн орнуудын Сангийн сайд нар дэмжин гарын үсгээ зурцгаав гэж Agence France-Presse энэ бямба гаригт мэдэгдлээ.

Фото: Fred Dufour / AFP

Индонезийн Бали аралд болсон тус байгууллагын бага хурал дээр шинэчлэлийн төслийн хэлэлцээр дөрөв хоногийн турш явагдлаа. Төслийг ДХБ-ын тэргүүн Роберто Азеведо гардан хийлгэж байна. ДХБ-ын дүрмийн дагуу шинэчлэлийг явуулах төслийг 159 гишүүн орнууд нь бүгд дэмжих ёстой.

Төслөөр гаалийн хяналтын хүнд суртлыг арилгах, ядуу орнуудад хөнгөлөлт үзүүлэх мөн улс орон нь өлсгөлөнд тусламж үзүүлж байгаа бол фермерүүдэд үзүүлэх татаасын хоригийн суллах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх ажээ. Шинжээчдийн дүгнэснээр эдгээр арга хэмжээг авснаар дэлхийн худалдааг нэг их наяд ам.доллар болгох боломжтой гэнэ.

Хүнсний татаасыг зогсоох заалтад нь дургүйцэж байсан Энэтхэг шинэчлэлийн төслийн хамгийн гол аюул байсан юм. Гэсэн ч Энэтхэг төслийг дэмжин гарын үсэг зурна гэдгээ мэдэгджээ. Гэтэл Энэтхэгийн дэмжлэгийг авсны дараа Куба, Боливи, Венесуэла, Никарагуа өөрсдийн эсрэг санааг гарган ирэв. Тэдэнтэй хэдэн цагийн хэлэлцээр явуулсны эцэст тэд 7-ны өдөр төслийг дэмжсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж