Долоо хоногийн өрнийн зурхай XII.09-XII.15

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай XII.09-XII.15

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. Арванхоёрдугаар сарын 09-нөөс арванхоёрдугаар сарын 15-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонийн гэр

Долоо хоногийн эхний хагаст зоригтойгоор ажлаа эхлүүлбэл зохистой. Хугацааны хоёрдугаар хагаст хүний мөнгө төгрөгтэй холбоотой өр, зээл, өв хөрөнгийн асуудлыг шийдвэл сайн. Мөн энэ үеэр таны хувийн харилцаанд мэдрэмж сайжирч, та хайр, энхрийлэл мэдрэх болно.

Үхрийн гэр

Эхний өдрүүдэд таны амьдралд шинэ чиг хандлага ажиглагдана гэж од гаригс өгүүлж байна. Танд илүү их эрч хүч шаардагдана. Хамтын төлөвлөгөө зохиоход сайн. Сүүлийн өдрүүдэд та хувийн харилцааныхаа таагүй бол сайн талуудыг илүүтэй мэдрэх юм байна. Энэ долоо хоногт бусадтай ажил хэргийн холбоо тогтоо.

Хамтатгахын гэр

Хугацааны эхэнд та өөрийн ажил албандаа анхаарвал зүгээр. Нэгэнт эхэлсэн ажлаа хойш тавих хэрэггүй. Сүүлийн өдрүүдэд таны хамт олонтойгоо харилцах харьцаа улам сайжирна. Хайр дурлалын романс ч үүсч мэднэ. Хэн нэгэнтэй сайн харьцаатай болох хүслээ түүнийг албан бус уулзалтад урьснаар шийдэж болно.

Мэлхийн гэр

Долоо хоногийн эхэн үе танд романтик сэтгэгдэл авчирна. Хайртай, дотны хүнтэйгээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс романтик харилцаа үүсгэхэд тохиромжтой үе. Мөн уран бүтээлдээ анхаарал хандуулахад давуу талтай.

Арслангийн гэр

Хугацааны эхээр ахуйн болон гэр орны ажилд анхаар. Ер нь долоо хоногийн туршид та ар гэртээ хандуулах анхаарлаа бүү сулруул. Гэрт дулаан таатай орчин үүссэнээр таны гэр бүлийн харилцаа сайжирна.

Охины гэр

Эхний өдрүүдэд эсрэг хүйстнүүдийн зүгээс танд анхаарал тавих бололтой. Дунд үед таныг сонирхолтой, тааламжтай хүмүүс хүрээлж байх учраас сайхан уулзалт, ярилцлага олон болно. Таны богино хугацааны аялал, амралт амжилттай байх болно. 

Жинлүүрийн гэр

Долоо хоногийн эхээр та ашигтай худалдаа наймаа хийх магадлал өндөр байна. Гэхдээ энэ нь таны зүгээс багагүй хүчин зүтгэл шаардах болно. Танд өөрт чинь таалагдах зүйлсээ долоо хоногийн сүүлээр худалдаж авбал зүгээр. Учир нь энэ үеэр таны мөнгө, санхүүгийн байдал сайжирсан байх магадлалтай.

Хилэнцийн гэр

Эхний өдрүүдэд таны гаргах тууштай үндэслэл эсрэг талынхныг чинь үг дуугүй буулгах болно. Долоо хоногийн дундуур өөрийн гадаад байдлыг өөрчлөх талаар бодож үзэхэд гэмгүй. Таныг хүрээл буй орчин, эргэн тойрны зүйлс таалагдах болно.

Нумын гэр

Долоо хоног дотоод эрч хүчээ сэлбэж, сэтгэхэд тустайгаар эхэлнэ. Хамгийн чухал асуудлуудаа аажмаар, нухацтай шийдэх хэрэгтэй. Ажил, амралтыг хослуул. Таны дотоод хүч чадал нэмэгдэнэ. Хугацааны сүүлийн өдрүүдэд цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Мөн энэ үеэр бясалгал хийвэл тустай.

Матрын гэр

Эхний өдрүүд та хамт олныхоо дунд нэр хүндтэй байх учраас санаа бодлоо тэдэнтэй зоригтой хуваалцаж болно. Төлөвлөсөн ажлаа урагшлуулахад тохиромжтой үе. Та найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй.

Бумбын гэр

Долоо хоногийн эхэнд зорилго, эрмэлзэлд чинь далдын хүч дэмжлэг үзүүлэх бололтой. Нөхцөл байдал таны санаа бодлыг хэрэгжүүлэхэд тусална гэж найдаж болно. Сүүлийн гурав хоногт байгалиас заяасан чадвар чинь таны ажил үйлсийг дэмжиж өгнө. Та хүмүүсийг татаж, тэдний итгэлийг авах болно.

Загасын гэр

Долоо хоногийн эхэн үед мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд тустай. Найз, нөхдийнхөө хамт эсвэл ганцаараа ямар нэгэн дугуйлан, лекцэнд суухад яагаад болохгүй гэж. Холын замд гарах бол долоо хоногийн сүүл үе сайн. Шалгалт  өгөхөд тохиромжтой үе. Санхүүгээ анхаарах цаг гэдгийг сануулъя.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №041

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж