
Засгийн газрын хуралдаанаар Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газар/ГИХАЭГ/-ын дарга Б.Пүрэвдoрж болон Гаалийн ерөнхий газар/ГЕГ/-ын дарга О.Ганбат нарт сахилгын шийтгэл оногдуулжээ. Тодруулбал ГЕГ-ын дарга О.Ганбатыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн харин ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржийг төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан нарт албан тушаалын цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулахаар болсон байна.
ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж нь “… 1990 онд улс орны эдийн засаг муу байх үед гадаад орон зорьж, иргэн болж явчихаад одоо улс орны эдийн засаг сайжирч, нийгмийн халамж өгдөг болсон үед Монгол эх орон минь хэмээн ирж буй тэр хүмүүст иргэнээ сэргээхэд нь хүнд суртал үзүүлнэ …2,3 буцаана..” гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа ярьсан билээ.
Д.ЖАРГАЛ