Төлбөртэй зогсоол төрийн албан хаагчдын өмч биш

Хуучирсан мэдээ: 2013.12.08-нд нийтлэгдсэн

Төлбөртэй зогсоол төрийн албан хаагчдын өмч биш

Сурсан зангаараа өглөө ажлынхаа үүдэнд автомашинаа тавих гэтэл том төмөр хаалт тавьж, төлбөр хураагч бололтой ах хүү “Гарахдаа төлбөрөө төлнө. 30 минут машинаа байрлуулвал 500 төгрөг шүү” гэж анхааруулаа. Харин “яаманд ажилладаг” гэж цонхоо онгойлгон хэлэх жолоочдын автомашиныг саадгүй нэвтрүүлж байв. За ингээд унах унаагаа тавих газаргүй болсон би гэдэг хүн төлбөртэй зогсоолын учрыг тодруулахаар шийдэж, дараах мэдээллийг бэлтгэлээ.


Нэг автомашиныг хоёроос дээш цаг зогсоохыг хориглоно

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 09-нд баталсан журмын дагуу томоохон төрийн албан байгууллага, яамууд, нийтийн эзэмшлийн зам талбайд байгуулсан төлбөртэй зогсоолуудад нэг автомашиныг хоёроос дээш цаг байрлуулахыг хориглож байгаа юм байна. Төлбөрийн тухайд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулахад 30 минут тутамд 500 төгрөг төлөх шаардлагатай. Мэдээж хоёр цаг хүртэлх хугацаанд автомашинаа байрлуулна шүү дээ.

Төлбөртэй зогсоолд хэний автомашин төлбөргүй зогсох эрхтэй вэ?

24 цагийн ажиллагаатай зогсоолд НИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрээр бол зогсоолын нийт талбайн 20 хувьд тухайн буюу төрийн байгууллагын ажилчдын автомашин, харин 80 хувьд нь төрийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэд автомашинаа байрлуулах ёстой гэнэ. Харин зогсоолын төлбөр хураагч “Энэ байгууллагад ажилладаг гээд ажилтнууд нь автомашинаа заавал оруулна гэдэг. Хэнийх нь автомашиныг оруулаад хэнийхийг нь үлдээх билээ дээ. Тэгээд л ажилчдын автомашиныг оруулсаар зогсоол бараг зайгүй болчихдог” тухай ярьсан юм.

Зогсоол хир ашигтай вэ?

Төлбөртэй зогсоолын ашиг орлогын тухай ярихын өмнө зогсоолыг ямар хөрөнгөөр хэрхэн барьсан талаар сонирхов. Зогсоолыг барьж байгуулахын тулд тендер зарлаж хувийн аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байна. Гэрээнд аж ахуй нэгж, байгууллагууд эхний ээлжид зогсоол барихад зарцуулсан зардлаа нөхөн олж, харин дараа нь олсон нийт орлогын 60 хувийг Автозамын санд, 40 хувийг өөрсдийн ашиг болгон авахаар тусгажээ. Байгууллагуудын нийслэлийн Автозамын газарт ирүүлсэн мэдээллээр бол нэг төлбөртэй зогсоолыг 13-20 сая төгрөгөөр байгуулсан гэнэ.



 
Аль байршилд хэдэн автомашин байруулах  боломжтой зогсоолыг ямар компаниуд барьж, хариуцан ажиллаж байгааг толилуулъя.

Тоо

Байршил

Талбай/га/

Машины тоо

Гэрээ байгуулсан байгууллага

1

СХД-ийн ЗДТГ-ын орчмын авто
зогсоол

3000

100

Ялгуусан ХХК

2

“Гурван гал” худалдааны төвийн
баруун талд

900

30

Гурван гал трейд ХХК

3

ЧД-ийн ЗДТГ-ын байрны өмнө

1331

44

Иргэн Э.Солонго

4

Барилгачдын талбай орчмын
автозогсоол

2790

93

Гранд меп ХХК

5

Ялалтын талбай орчимд

810

27

Иргнэ Ш.Баатархуяг

6

ЧД-ийн 3-р хороо Гурван яамны
орчимд

1563

52

Д.Мөнх-Эрдэнэ

7

ХУД-ийн ЗДТГ-ын орчмын автозогсоол

2648

88

Ялгуусан ХХК

8

Шастины нэрэмжит III
эмнэлгийн орчимд

8653

160

Ялгуусан ХХК

9

Автотэээврийн газрын зүүн талд

2500

83

Залуу Монгол тулга ХХК

10

ИБМТөвийн баруун талд

1400

46

Даргиатын ам ХХК

11

ЗЦГ-ын урд талын зогсоол

6416

114

Ц.Оюунтогтох

12

Чингэлтэй дүүрэг Хангарьд ордон

 

88

Улаанбаатар нэгтгэл

13

Спортын төв ордон

 

64

Улаанбаатар нэгтгэл

14

Спортын төв ордон

 

49

Улаанбаатар нэгтгэл


Дээрхи зогсоолууд нь байршлаасаа хамаараад янз бүрийн орлоготой байдаг юм байна. "Хангарьд" ордны өмнөх зогсоол гэхэд өдөртөө 150-170 мянган төгрөг, Спортын төв ордон 90 орчим мянга, Гурван яамны ойролцоох зогсоол 50-60 мянган төгрөгийн ашиг олдог ажээ.

Ямартай ч зогсоолд байтугай зам дээрээ автомашин нь багталцахаа болих шахсан нийслэлд автомашины зогсоолуудыг цэгцэлж, тодорхой хэмжээний ашгийг автозамын санд оруулж байгаа нь сайшаалтай. Харин эрхэм НИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр биелэлээ эс олж өнөөх төрийн байгууллагуудын өмнөх зогсоолууд төрийн албан хаагчийн буюу төрийн үйлчилгээний ажилтнуудын автомашинаар ажил эхлэх цагт аль хэдийн дүүрчихээд байгааг эргэн харж, шаардлага, хяналтаа өндөржүүлнэ үү.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж