Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.12.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна гэж Ус судлалын сектороос мэдээлэв.

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2013 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж