Хунтайжийн хуримаар веб ертөнц буцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Хунтайжийн хуримаар веб ертөнц буцаллаа

Хунтайж Уильям, Кэит Мидлтон нарын хуримын ёслол интернэтийн түүхэнд чухал үйл явдлаар тэмдэглэгдэн үлдэж, Их Британийн агуу уламжлалт ёс заншлыг шинэ үеийн веб институциуд дамжуулан хүргэлээ. Facebook, Twitter, Google, YouTube сайтууд хуримын ёслолын үеэр ид ачаалалтай ажилласан чуг арга хэмжээний гол вебсайт нь Их Британийн хатан хааны хувийн сайт байсан байна. Вэстминстр сүмийг тойрсон гудамжуудад дөрөвдүгээр сарын 29-ний өдөр кибер ертөнц буцалж байсан ба энэ өдөр интернэт нийгэм маш чухал үүрэг хариуцлага хүлээж, түүнийгээ нэр төртэй биелүүлж чадлаа.

Хуримын үеэр медиа салбарын ачаалал маш өндөр байсан ба дэлхий даяар хоёр тэрбум хүн телевизийн сувгуудаар хунтайжийн хуримыг үзэж байсан гэсэн тооцоог гаргасан байна. Харин интернэт орчны хувьд Facebook, Twitter гэх мэт олон нийтийн сайтуудаар зочилж байсан хэрэглэгчдийн тоог тооцон гаргах боломжтой ч, дэлхий даяар нийт хэчнээн хэмжээний хүмүүс, хэчнээн тооны сайтуудад холбогдож, санал бодлоо илэрхийлж байсныг тооцоолох аргагүй ажээ. Гэхдээ нэгэн эх сурвалжийн мэдээлснээр хунтайжийн хуримын өдөр дэлхийн веб хуудсууд энгийн өдрүүдээс 39 хувиар илүү ачаалалж байсан байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж