352 хүний асуудлыг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

352 хүний асуудлыг шийдвэрлэжээ

Аймаг, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд энэ оны эхний улиралд хийсэн ажлаа дүгнэв.

Энэ улиралд иргэдээс 85 өргөдөл, 201 санал гомдол ирүүлсэн бөгөөд 352 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч тавьсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн байна.

Салбар комиссууд 1-р улиралд төр, захиргаа, олон нийт, аж ахуйн байгууллагуудтай хамтран 43 хүнд нэг сая орчим төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгож, 45 иргэнд 690 мянган төгрөгийн эд материал, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн байна. Зарим газрууд хэлмэгдэгсдэд гэр, орон сууц олгох  ажлыг зохион байгуулжээ.

Энэ улиралд салбар комиссууд Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архиваас цагаатгасан шийдвэрийн хуулбар, архивын лавлагааны хамт 22, Үндэсний төв архивын хүн амын тооллогын бүртгэлээс лавлагаа 12 ширхэгийг тус тус захиалан авч нэхэмжлэгчид олгожээ.

1-р улиралд анхан шатны шүүхүүдээс нөхөх олговор олгох шийдвэрийг нь гаргасан 13 хэлмэгдэгсдэд 13,5 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

        2011 оны 5 дугаар сарын 2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж