Стрэсс нь 2 янз байдаг
- МУУ СТРЭСС буюу DISTRESS
- САЙН СТРЭСС буюу EUSTRESS
Танд сайн буюу муу стрэсс -ийн аль нь байна вэ?
Бид бүгдийн сайн мэдэх стрэсс гэж нэрлэгддэг сэтгэлийн дарамт, хямрал, зовиурыг DISTRESS буюу МУУ СТРЭСС гэдэг. DISTRESS нь бидний эрүүл мэндэд хортой. DISTRESS биднийг ядраах, хүчгүй болгох, өөрт итгэх итгэлээ алдах, оюун бодлоо цэгцлэх чадваргүй болгохоос гадна үйл хийх чадваргүй болгодог. Товчхон хэлэхэд бидний энергийг сорж, аз жаргалгүй болгодог. Тиймээс энэ стрэссээс аль болох хурдан салж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Харин EUSTRESS бол эсрэгээр нь биднийг эрч хүчтэй, энергитэй болгохоос гадна биднийг хөдөлгөж зорилго руу ойртуулж байдаг.
EUSTRESS = EU + STRESS гэдэг 2 хэсэг үгнээс бүтсэн. EU гэдэг нь Грекийн “сайн” гэдэг үгэнд ордог угтвар. Тиймээс “сайн стрэсс” гэж нэрлэдэг. EUSTRESS нь аливаа зүйлийг давуулан биелүүлэхийн тулд өөрийгөө шахан шаардах, тав тухтай орчноосоо гаргаж эрсдэл хийх, өөрийгөө өөрчлөх алхам хийхэд үүсч буй стрэсс юм. Өөрөөр хэлбэл тэмцээнд оролцлох, шинэ чадваруудыг эзэмших, шинэ дадал үүсгэх, шинэ албан тушаалд томилогдох, шинэ хүмүүстэй танилцах, тавьсан том зорилгынхоо дагуу ажиллах зэрэг өөрийгөө ямар нэгэн байдлаар сорих үед гарч ирэх стрэссийг EUSTRESS гэж нэрлэдэг.

EUSTRESS ихсэх тутамд DISTRESS багасч байдаг. Эсрэгээр нь DISTRESS ихсэх үед EUSTRESS багасч байдаг.
Тиймээс бид EUSTRESS -ээ нэмэгдүүлэхийн тулд DISTRESS -ээ багасгаж мөн бидний амьдралд юу юу чухал вэ гэдгийг олж тогтоогоод түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тавьсан зорилго дээрээ анхаарлаа илүү төвлөрүүлэх хэрэгтэй.
Санаж яв: DISTRESS биш EUSTRESS таныг амжилтанд хүргэнэ.
Тиймээс өөрт байгаа стрэссээ таньж мэдэх нь маш чухал. Танд өнөөдөр EUSTRESS байна уу? DISTRESS байна уу?
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр