Сигалын гэргий хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Сигалын гэргий хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ

Монголын хацар гоо охид хилийн дээс алхсан ч эх орныхоо нэрийг дуурсгасаар яваа. Тэдний нэг болох Б.Эрдэнэтуяа хэмээх бүсгүйг Холливудын од Стивен Сигалын гэргий болон одсон гэдгээс өөрийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Нэг үе хөтлөгч Э.Гантулгатай дотно үерхэж явсан Б.Эрдэнэтуяаг нэг л өдөр түүнийг орхин, харьд одсон гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл энэ бүх учир зангилааг тайлсан, сэтгэлийн нандин нууцаасаа хатагтай Б.Эрдэнэтуяа анх удаа Монголын хэвлэлд дэлгэсэн байна. Үнэн учрыг нягталбал, хөтлөгч Э.Гантулга, Б.Эрдэнэтуяа хоёр салаад дөрвөн жил болсны дараа Холливудын од, монгол бүсгүй хоёрын хайрын романс эхэлсэн юм байна. Жилдээ нэг удаа эх орон, элгэн садандаа ирдэг Б.Эрдэнэтуяа энэ жил “Гоёл”-ын тайзнаа бүжиглэж, ур чадвараа харуулаад амжсан.

Зөвхөн өнгөрсөн дурлалын түүх төдийгүй олон сонирхолтой нууцаа Б.Эрдэнэтуяа хэвлэлд анх удаа дэлгэсэн нь “Гранд” сэтгүүлийн 41 дэх дугаарт нийтлэгдсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж