“Flyer kids” сургалт тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

“Flyer kids” сургалт тэмцээн боллоо

Чөлөөт нисэх загварын дэлхийн аврага шалгаруулах тэмцэнийг 2015 онд зохион байгуулах эрхийг Дэлхийн Агаарын Спортын холбооноос Монгол Улсад олгоод байна. Үүнтэй холбоотойгоор тэмцээний бэлтгэл ажлыг хангах зориолгоор нисэх загвараар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх төслийг “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Авъяас” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Боловсролын газар, Технологийн боловсролын холбооноос хамтран “Flyer Kids” сургалт тэмцээнийг 2013 оны 11-р сарын 29 өдөр 3-р сургуулийн спорт зааланд зохион байгуулж өндөрлөлөө.

Нисэх загварын сургалтыг Дорноговь аймгийн 3-р сургуулийн технологийн багш Ц. Батбаяр, ОТБ арга зүйч Дамба нар удирдан явуулсан бөгөөд сурагчдын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, өөрөө хийж нисгэж сургах зорилгоор технологийн багш, сурагчдын оролцоотойгоор сургалт тэмцээн болон үзүүлэх ажил зэрэг хэлбэрүүдээр тэмцээний үйл явц өрнөсөн юм. Сургалтанд 5-н сургуулийн технологийн багш нар , 6-8 дугаар ангийн 50 сурагч хамрагдсанаас

1р байранд 5р сургуулийн 8б ангийн сурагч Ц.Мөнгөнболд

2р байранд 1р сургуулийн 8а ангийн Э.Мөнхжин
3р байранд 3р сургуулийн 8а ангийн Ч. Лхагвадорж
Тусгай байранд 1р сургуулийн 6а ангийн Б. Билгүүнжаргал
Тусгай байранд 2р сургуулийн 8а ангийн Ч. Саранхүү нар шалгарлаа.

Эх сурвалж: www.dornogovi.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж