Сурагчид тарьсан цэцгээрээ өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Сурагчид тарьсан цэцгээрээ өрсөлдөв

Өлгий сумын тавдугаар ахлах сургуулийн сурагчид санаачлан ерөнхий боловсролын сургуулиудын дунд таримал цэцгийн “Хамгийн гоё цэцэг” сэдэвт уралдаан зарлаж дүгнэлээ. Уг  уралдаанд арав гаруй сургуулийн багш, есдүгээр ангийн сурагчид өөрсдийнхөө тарьж ургуулсан тавь гаруй төрлийн цэцгийг оролцуулсанаас багш Б.Көбелек, М.Эльмира нарын цэцэг шилдэгээр шалгарсан байна. Мөн энэ үеэр уралдаанд оролцогсод цэцгийг хэрхэн сонгож тарих, арчлан хамгаалах аргын талаар бусдадаа хуваалцлаа. Баян-Өлгий аймгийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мингай “Энэ хөдөлгөөнийг өрнүүлэх нь биологи, газар зүйн хичээлээр авсан мэдлэгээ бататгахын дээр байгаль орчинд нөлөөлөх ач холбогдолтой” гэдгийг онцолж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж