Аймгийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Аймгийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн боллоо

Төв аймгийн хүүхдийн спортын дөрөвдүгээр наадмын хүрээнд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, Монгол Улсын арслан Л.Сосорбарамын нэрэмжит жудо бөхийн 2011 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд 19 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож хурд хүчээ сорин өрсөлдөв. Охидын 32 кг-ын жинд Баянхангайн Э.Мөнхцэцэг, 63 кг-ын жинд Аргалантны О.Лхагважаргал, 40 кг-ын жинд Бүрэнгийн П.Оюунзул, 44 кг-ын жинд Эрдэнэсантын А.Басчимэг, 48 кг-ын жинд Баянхангайн Д.Пагамсүрэн, 52 кг-ын жинд Бүрэнгийн Э.Дүүрэнжаргал, 57 кг-ын жинд Бүрэнгийн Б.Лхамдолгор, -63 кг-ын жинд Баянхангайн О.Мягмарсүрэн, +63 кг-ын жинд Бүрэнгийн О.Дуламханд нар бусдыгаа тэргүүлж алтан медалийн эзэд боллоо. Хөвгүүдийн 34 кг-ын жинд Баянчандманы Э.Саруултөгс, 38 кг-ын жинд Мөнгөнморьт сумын  Э.Болдбаатар, 42 кг-ын жинд Алтанбулаг сумын Б.Төмөрбаатар, 46 кг-ын жинд Баянхангайн А.Баянмөнх, 50 кг-ын ижнд Эрдэнэсантын А.Алтангэрэл, 55 кг-ын жинд Баянчандмань сумын П.Лхагва, 60 кг-ын жинд Баянчандманы Э.Саруул, 66 кг-ын жинд Бүрэнгийн Э.Энхтүвшин, 73 кг-ын жинд Батсүмбэр сумын Б.Энхтүвшин, -81 кг-ын ижнд Баянхангайн Б.Самданжамц нар тэргүүн байранд оржээ
.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Т.Алтанхуяг дасгалжуулагчтай Баянхангай сум 75.5 оноогоор шалгарсан байна

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж