Эрх чөлөөнд төгсгөл гэж үгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөнд төгсгөл гэж үгүй

Нелсон Мандело хорвоог орхисон талаар бид мэдээлсэн билээ. Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела 95 насандаа таалал
төгсчээ. Тэрбээр цөсний чулуугаа авахуулж, уушгины мэс засалд орсноос
хойш биеийн байдал нь муудаад байсан юм.

Өмнөд Африкт нэгэн цагт
хар арьстай хүнийг мал адгуустай адил үзэн худалдаж, эдэлж, зарж
борлуулж байв. Хар арьстай хүнд цагаан хүнтэй нэг ширээнд сууж хоол
идэх, ариун цэврийн өрөөг хэрэглэх байтугай амьд явах эрх байгаагүй юм.
Хүнийг зөвхөн хар арьстайгаас нь болж үзэн ядах үзэл хүчээ авч байх үед 
тэр системийг эсэргүүцсэн тэмцэгчдийн нэг нь Нелсон Мандела байв. Түүний талаар Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж твиттэр хуудсаараа дамжуулан ийн жиргэжээ.

Нелсон Мандело мөнхийн хутгийг олжээ. Тэр амьдарсан он жилүүдээсээ илүү амьд байх болно. Эрх чөлөөнд төгсгөл гэж үгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж