ЕРЭЭД ОНЫ СУПЕРМОДЕЛИУД ПИТЕР ЛИНДБЕРГИЙН ДУРАНД
"Супермоделиудын эцэг" гэгдэх Питер Линдберг ба түүний муза нар заяагдсан гоо үзэсгэлэнт хүчирхэг эмэгтэйчүүдийн алтан үеийг дурсаж байна.
Германд эзлэгдсэн Польш нутгийн уугуул Линдбергд 1970-аад оны сүүлчээс Vogue сэтгүүлийн гол хувилбарууд мөн Vanity Fair, The New Yorker, Allure зэрэг сэтгүүлүүдэд ажиллаж эхэлжээ. Тэрээр фешн-зураг авалтыг биш, агуулгатай, сэдэвтэй түүхийг өгүүлсэн гэрэл зургуудыг сэтгүүлд зориулан авч эхэлсэн анхны хүн байсан байна. Анна Винтурын редакторласан Америкийн "Vogue" сэтгүүлийн анхны дугаарын Линдбергийн хавтаснууд нь 1990-ээд оны эрины эхлэлийн туг нь болж чадсан байна. Уран бүтээлийн шүүмжлэгч нар гэрэл зурагчныг бүтээлийг ярихдаа заавал ч үгүй немцийн киноэкспрессионизмын шилдэгтэй нь холбох дуртай. Нэгэн удаа гэрэл зурагчны Токиод нээсэн үзэсгэлэн нь киноэкспрессионизмын лидер Лена Рифеншталийн хуучин бүтээлүүдийн үзүүлэлтээс үзэгчдийн тоогоор даван гарсан түүх бий.
Наоми Кэмпбелл, 1988 он
«Британийн Vogue сэтгүүлийн хавтсанд зориулаад миний зургийг Питер авснаас хойш зууны дөрөвний нэг өнгөрөөд байгаад хэлэх юм алга. Бидний анхны хамтын ажил байсан» гэж Британи модель хэлээд харин энэ кадрыг Италийн Vogue хувилбарт нь зориулж Довильд авсан гэж нэмэн өгүүлэв.
«Тэр хавтас миний хувьд шинэ үе болсон шийдвэрлэх агшин байжээ. Миний найз моделиуд ч би өөрөө ч Питергүйгээр өнөөгийнх шигээ байж чадахгүй нь ойлгомжтой. “Шүтээн”, “Домог” гэсэн үгийг хүмүүс хэрэглэх нь их байдаг. Харин Питерийн бидний амьдралд нөлөөлснийг дурьдахад тийм үгс багадана. Түүний гэрэл зургууд хэзээ ч хуучирдаггүй» гэсэн талархлын үгээ Наоми Кемпбелл хэлсэн байна.
"Питер бол миний дуртай гэрэл зурагчдын нэг. Түүний зургууд нь загварын хувьсан өөрчлөгдөх хэв загварт баригдалгүй, байгалиас заяагдсан үзэсгэлэн төгсийг дандаа үзүүлж байдаг. Би Питерийн хамт гучаад жил ажиллаж байна. Түүний цуцашгүй өөдрөг сэтгэл, цөмийн мэт хүнийг татах увидасыг нь биширч явдаг. Энэ зургийг Францын Довильд авахуулсан юм» хэмээн Герман супермодель өгүүлжээ.
Кристи Терлингтон, 1993 он
«Хэв жаягийн гадаад төрх нь гоо үзэсгэлэнгийн гол илрэл биш. Хүний дотоод сэтгэл нь биеийн татах чадвараас илүүтэй. Хүч чадал, тэнхээтэй эмэгтэйчүүдийн эрч хүчинд атаархахгүй байх аргагүй. Супермоделиуд яг тийм л байжээ» хэмээн Америк загвар өмсөгч дурсав.
"10 мянган ам.доллараас бага хөлсөөр бид орноосоо ч босохгүй" гэж Линда Америкийн Vogue сэтгүүлд өгсөн цуутай ярилцлагадаа 1990 онд өгүүлсэн байдаг. Харин энэ гэрэл зураг Парист авагджээ.
Канад гоо бүсгүйн цоргим харц, төгс хөмсөг, даган өөрчлөгдөх хувьсал зэрэг нь түүнийг Кристи Терлингтон, Наоми Кэмпбелл нартай “агуу супермоделиудын гурвал” болгосон билээ. Өөртөө болон амьдралдаа гаргах түүний хайр сэтгэл нь загварын ертөнцийн дээд төвшинд гарахад нь эзэндээ саад болоогүй юм.
Синди Кроуфорд, 1995 он
"Энэ зургийг Питер Майами-Бичид авч билээ. Тэрээр дүрдээ хэрхэн амьдрахыг надад заан тусалдаг байсан. Гэрэл зурагтаа хувцас, нүүр засалт, үс гэзгээс илүүтэйгээр дүрийг гаргахаар ямагт эрмэлздэг.
Тэр энэ бүсгүйн тархинд юу эргэлдэнэ вэ? гэдгийг үзэгчдэд хүргэхийг хүсдэг хүн" гэж Кроуфорд Линдбергийг үнэлэв.
"Тэд их ухаантай. «Охидуудаа, кадрт ороод ирцгээ!» гэж би хашгирч чадна. «Бид охидууд биш, бид эмэгтэйчүүд» гээд л Синди хариу барина.
Тэднээс эрч хүч мэдрэгдэж байлаа" хэмээн Линдберг өөрөө супермоделиудынхаа талаар ярьсан юм.