Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Дархадын хотгороор 10-15 градус, Алтайн нурууны хойд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.