Ахмадын орон сууц баригдаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Ахмадын орон сууц баригдаж дуусчээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж эхэлсэн ахмадын орон сууцны эхний хэсэг ашиглалтад оржээ. Нийт 300 айлын орон сууц баригдсанаас 137 айлын орон сууцанд зөвхөн ахмад настнуудыг оруулах аж. Харин байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа маргааш 11.00 цагт болох юм байна.

Ахмадын орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн өргөдөл Нийслэлийн захирагчийн албанд маш олноор ирсэн бөгөөд сонгон шалгаруулах комиссоос журамд заасны дагуу шүүж 137 өндөр настанг хамруулахаар болсон аж. Үүнд хэд, хэдэн шаардлага тавигдаж буй. Тухайлбал, улсаас  орон сууц авч байгаагүй, Улаанбаатар хотын харъяат, сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан, өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж