С.Баярыг Засгийн газрыг тэргүүлж байх үед гадаад дахь монголчуудаа эх оронтой нь холбохын тулд “Зөгийн үүр” хөтөлбөр эхэлж, нэлээд урагш ахисан ч Шинэчлэлийн Засгийн газарт ирээд сураг алдарсан аж.
Гэхдээ өнгөрсөн хавар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-д айлчлах үеэрээ гадаад дахь монголчуудаа бизнес эрхлэхэд нь Монголын төр дэмжлэг үзүүлнэ гэж их өөдрөг зүйл ярьж сэтгэлийг нь хөөргөөд амжсан ч бас л дашийн шоог болчихож. Хэрвээ энэ яриа ажил хэрэг болдогсон бол гадаадад амьдарч байгаа монголчууд эх нутагтаа ирээд сурсан мэдсэнээрээ бизнес эрхлэхээс эхлүүлээд олон зүйлийг хийх боломжтойг тэд онцолж байна.
Ингэхэд Засгийн газарт гадаад руу илгээсэн монголчуудаа буцаан татах бодлого байна уу.