Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд нээлттэй үйлчилнэ | News.MN

Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд нээлттэй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд нээлттэй үйлчилнэ

Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэс энэ сарыг нээлттэй үйл ажиллагааны сар болгон зарласан билээ. Тус хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг ч иргэд, хуулийн этгээдэд эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг хуулийн хүрээнд иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй үзүүлэхийг гол болгон ажиллаж байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг орон нутагт эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнтэй холбоотой төрөөс үзүүлэх үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд холбогдох хуулийн хүрээнд шуурхай хүргэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг юм.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн бүртгэгч нар энэ хугацаанд хуулийн хугацаанаас наана иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажиллажээ. Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн зүгээс төсвийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, байгууллагуудыг дээрх бүртгэлд бүрэн хамрагдахыг уриаллаа.

М.Дэлгэржаргал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж