Монголоор дамжин өнгөрүүлэх нь ашигтай

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Монголоор дамжин өнгөрүүлэх нь ашигтай

Кызыл-Курагино төмөр замыг Монголоор дамжин өнгөрүүлэх нь ашигтай

Тувагийн Бүгд найрамдах улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх асуудлаар ОХУ-ын Засгийн газар хуралдах үеэр тус бүс нутгийн тэргүүн Шолбан Кара-оол Кызыл-Курагино төмөр замыг үргэлжлүүлэн Монгол улсын газар нутгаар дайруулан Хятадад хүргэх нь эдийн засгийн өндөр үр ашигтай хэмээн мэдэгджээ.

Тэрбээр “Төмөр замын энэ төсөл нь Тувагийн хөгжилд онцгой ач холбогдолтой. БНХАУ нь Ази-Европын зах зээлийг холбосон тээврийн шинэ коридоруудыг эрэлхийлж байгаа бөгөөд Казахстанаар шууд дамжин өнгөрөх төмөр замын томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлээд байна. Гэхдээ бидний харж буйгаар хамгийн дөт болоод шулуун, түүнийгээ дагаад эдийн засгийн өндөр үр ашигтай байж чадах зам бол Тувагаас Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрч Хятадын Урумчи хот хүрэх зам юм. Бид энэ боломжийг алдаж болохгүй” хэмээсэн байна.

Кызыл-Курагино төмөр замыг үргэлжүүлэн Хятад хүртэл барих боломж бүхий төслийг нэн даруй боловсруулахыг  Шолбан Кара-оол санал болгожээ. Тувагийн Бүгд найрамдах улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүдийн талаарх компани, хөрөнгө оруулагчдын саналыг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авч, Засгийн газарт танилцуулан хэлэлцэх тухай ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд Игорь Слюняев мэдэгдэв.

Э.Од   


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж