
Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг өнгөрөгч сард Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцээд тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Тэднийг төрийн алба хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2011 онд эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил тойрон шалгасны эцэст дээрх шийдвэрийг гаргасан билээ. Тэднийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулсан нь шүүхийн шийдвэртэй холбоотой бололтой.
С.ОТГОН