Рэппэр Канье Уэст, Ким Кардашиан нарын хуримын зар түгэж эхэлжээ. Хосууд хуримаа нэгэн цагт Францийн хааны амьдарч байсан ордонд хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ким, Канье нар гэрлэх ёслолоо Парис хотоос 20 км-ийн зайтай орших Францын эзэн хаан XIV Людовикийн эхнэр Маритайгаа амьдарч байсан Версаль ордонд хийх хүсэлтэй байгаа аж. Түүнчлэн Кимийн хуримын гэрч болох бэргэнүүд Францын тугны өнгөтэй ижил улаан, цагаан, цэнхэр өнгийн даашинзаар гангарах гэнэ. Гэхдээ одоогоор тэд хуримын товоо зарлах хараахан болоогүй байгаа аж.
Өмнө нь өнгөрсөн аравдугаар сарын 21-нд рэппэр Канье Уэст найз бүсгүй Ким Кардашианыхаа 33 насны төрсөн өдрөөр гэрлэх санал тавьсан билээ.
Б.АНХТУЯА