Домог шиг юм яриад байна

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Домог шиг юм яриад байна

Ерөнхий сайдын
сэтгүүлчидтэй хийдэг 30 минутын уулзалт өнөөдөр боллоо. Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт Архангай
аймагт ажиллаж ТҮЦ машины нээлт хийсэн, тус аймагт  хийгдэж буй бүтээлч ажилтай танилцсан талаар
уулзалтын эхэнд танилцуулсан юм. Харин дараа нь
МАН-аас хэвлэлийн
хурал зарлаж,  зарим аймгийн Засаг даргыг
томилох ажилд Засгийн газар оролцож,
“Хаан сонголтыг уландаа гишгэж байна" гэж  мэдэгдсэнтэй холбогдуулан тайлбар хийлээ.

-Дорнод, Хөвсгөл,
Говь-Алтай, Дундговь  аймгуудын Засаг
даргыг томилох ажил шийдэгдэхгүй  байна.
МАН-ынхан үүнийг Засгийн газартай холбоотой гэж үзэж байгаа. Эдгээр аймгуудад
ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-Дорнод аймгийн
талаар домог шиг юм яриад байна.  Дорнод
аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэн гэдэг хүнийг томилох боломжгүй  байна гэтэл шүүхдэлцсэн. Өнгөрсөн нэгдүгээр
сараас шүүхдээд наймдугаар сарын 16-нд М.Бадамсүрэнг томилох нь буруу гэдэг
шүүхийн  шийдвэр гарсан байна. Дорнод
аймаг  өнөөдөр хуралдаж,  Засаг даргаар хэнийг сонгохоо  шийдэх байх. Үүний дараа Засгийн газар
батламжлах эсэхийг шийднэ.

Хөвсгөл аймгийн
тухайд Л.Ганболдыг томилох боломжгүй гэтэл өнгөрсөн нэгдүгээр сард мөн л шүүхэд
гомдол гаргасан. Шүүхээс арванэгдүгээр сарын 20-ны өдөр Л.Ганболдыг томилохгүй
гэсэн шийдвэр гарлаа. Говь-Алтай аймагт МАХН сонгогдох эрхийг хангасангүй
гэж  шүүхэд нэхэмжлэл гаргасныг  есдүгээр сарын 23-ны өдөр Дээд шүүх хэлэлцээд
дахин сонгууль явуулах  тогтоол гаргасан
байна. Дундговть аймгийн хувьд 11 дүгээр сарын 25-нд ИТХ хуралдаж Засаг даргаа
огцруулахаар шийдвэрлэсэн.  Энэ бичгээ
надад ирүүлээд байгаа.

-Хөвсгөл аймгийн
Засаг даргыг МАН-аас сонгосон. Хэзээ батламжлах вэ?

-Материал нь
ирээд, болзлоо хангаж байвал хуулийн хугацаанд батламжилна.

-Говь-Алтай аймагт
дахин сонгууль явуулах төсөв  байхгүй
гэдэг зүйлийг хэлж байгаа.

-Дахин сонгууль
явуулах эсэхийг Засгийн газар шийддэггүй. Сонгуулийн ерөнхий хороо  энэ асуудлыг мэднэ.

Шүүхийн
шийдвэртэй  холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын
байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-т хандсан.  Энэ
хоёр эрх бүхий байгууллагаас хоёр өөр шийдвэр гарсан гэж байгаа. Энэ талаар тодруулаач?

ЗГХЭГ-ын
дэд дарга Ч.Сайнбилэг
:  Шүүхээс шинэ ИТХ бүхэлд нь хүчингүй болгох
шийдвэр гаргасан. Тэгэхээр  хуучин ИТХ-ын
эрх сэргэж байгаа гэсэн  үг. Энэ  шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүл гэсний
дагуу ажиллаж байгаа.

-Н.Алтанхуяг: Ер
нь энэ Засаг дарга нартай холбоотой асуудалд Засгийн газрын оролцоо  байхгүй. Шүүхийн  шийдвэрийн хүрээнд хийгдэж байгаа. МАН-ынханд
хэлсэн өөрсдөө ирцээ бүрдүүлээд хурлаа хийгээд, хүнээ томил гэсэн. өнөөдрөөс
зарим аймагт Засаг дарга нь томилогдож байна.

-УИХ-ын гишүүдийн
ирц бүрдэхгүй байгаагаас Байнгын хорооны хуралдаан хойшлогдож, зарим хуулийн
төсөл унаж байна. Намын дарга, Ерөнхий сайдын хувьд  үүнд 
анхаарал хандуулж байна уу?

-Хоёр сайд
гадаадад, бусад нь Монголдоо байгаа. УИХ-ын гишүүдээс томилолттой яваа гишүүн
цөөнгүй байгаа юм билээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж