
Түүний эхээс мэндэлмэгц авсан нэр нь Лампанов гэнэ. Том ах нь нийслэлд ирж төмөр замд ажилд ороод сүрхий “орос хэл”-тэй болсон гэнэ. Тэгээд хоёр дүүгээ төрмөгц нэр хайрлажээ. Нэгд нь Кинонов, нөгөөд нь Лампанов гэсэн алдар хүртээжээ. Эрхэм гишүүн ингэж Лампа буюу чийдэн гэсэн нэртэй болсон байна. Хожим дунд сургуульд ороход нь Киноновыг Чулуунбаатар болгон өөрчилж Лампановыг арай “төвджүүлэн” Ламбаа болгосон гэнэ. Ингэж Лампанов Ламбаа болсон түүхтэй ажээ.
Д.ОЮУН