Шариат Ливийн хууль зүйн үндэс болов

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Шариат Ливийн хууль зүйн үндэс болов

Ливийн Үндэсний ерөнхий зөвлөл арванхоёрдугаар сарын 4-нд улс орныхоо хууль зүйн үндсээр шариатыг сонголоо гэж Agence France-Presse мэдээлэв.

Фото: Mohammed Abed / AFP

Үүний зэрэгцээ Коран ба Их зөнчийн амьдралын тухай өгүүлдэг кадист бичигдсэн эрх зүй нь төрийн бүх байгууллагуудын ажиллагааны үндэс болно гэж депутатууд үзлээ. Энэ нь практик амьдрал дээр шариатын хуулиар явдаг исламын орнуудад Ливи ойртоно гэсэн үг юм. Тэр нь нэн түрүүнд эрүүгийн хууль болон санхүү банкгы хуулиудад  хэрэгжиж эхлэх бололтой.

Одоо Ливи нь төрийн засаг захиргааг байгуулах үедээ байгаа бөгөөд шинэ Үндсэн хуулиа боловсруулж, бүх нийтийн санал асуулгаар батлуулах замдаа явж байна. Төвлөрсөн засаг төр байхгүйгээс тус орон хоорондоо дайсагнасан хотууд ба газар нутгийн холбоо маягтай байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж