
Автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлагыг үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани нь хаягдал гялгар уутаар сандал, шон, траншейны таг зэргийг үйлдвэрлэдэг. Хоёрдогч түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн 1 тн бүтээгдэхүүн нь 3,0 тн-той тэмцэх цемент, арматур, хайрга буюу мод, төмөр зэрэг үнэт баялагийг хэмнэдэг төдийгүй байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэл гэж үздэг.
Нийслэлээс шинээр ажлын байр бий болгож, дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсвийн бодлогоор дэмжих зарчим баримтлан ажиллаж байгаа юм. Энэ дагуу нийслэлийн бүтээн байгуулалт, тохижилт, соёл урлагийн аливаа арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг жишиг тогтоогоод байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




