Тайландчууд хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Тайландчууд хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна

Засгийн газраа огцруулахаар улайран дайрч байсан Тайландчууд өнөөдөр /ХII.5/ эзэн хаан Пхумипон Адульядетын төрсөн өдрийг харьцангүй тайван нөхцөл байдалтайгаар тэмдэглэж байна. Тайландын нийслэлд өчигдөр олон тооны хүнийг хамарсан жагсаал цуглаан бус харин их цэвэрлээ явагдсан нь тэдний эзэн хаанаа хүндэтгэх сэтгэлийг нь илэрхийлэх аж. “Бангкок пост” сонинд мэдээлснээр олон мянган тайландчууд өнөөдөр хааны ордны гадна цугларан өндөр настай Пхумипон Адульядетыг ард түмэнтэйгээ мэндчилэхийг хүлээж байгаа гэнэ.

Үүнээс өмнө өнгөрсөн мягмар гаригт олон зуун мянган жагсагчид Бангкок хотын цагдаагийн удирдлагын байр руу дайрч, цагдаа нартай мөргөлдөж байсан билээ.

Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-наас хойш болж буй Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, үймээний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, олон тооны хүн баривчлагдаад байгаа юм. Тайландын ард иргэд Ерөнхий сайд Йинглак Шинаватраг 2006 онд төрийн эрхээс зайлуулагдсан ах Таксиныхаа заавраар ажиллаж байна хэмээн хардаж байгаа аж. Харин Тайландын сөрөг хүчнийхэн ард иргэдийн хардлага дээр дөрөөлөн Йинглакийн санаачилсан өршөөлийн хуулиар далимдуулан түүнийг засгийн эрхээс буулгахаар санаархаж байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж