
МАН-ын гишүүдээс “зарим хууль нь өмнө баталсан хуулиа үгүйсгэж байна” гээд “Урт нэрт” хуулийг хэрэгжүүлэх журмаар үндсэн хууль тогтоомжийнхоо зохицуулалтыг үгүйсгэсэн гэсэн юм. Мөн Ц.Нямдорж зарим хуулийн төслийг дардаг тухай шүүмжилсэн бөгөөд “Санаачлаад өргөн барьсан хууль тогтоомжийг нь гаргахгүй юм бол албан ёсоор хэлэлцээд буцаадаг, цэг тавьдаг байх хэрэгтэй. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хуульчлах тухай төсөл жил гаруй дарагдаж байна. Сүүлийн жишээ гэвэл, Р.Амаржаргалынхаа асуудлыг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дараад ч байна” гэв.
Үүнд сайд Х.Тэмүүжин хариулт өгсөн бөгөөд “Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн хууль нь өөр тусдаа хуулиар зохицуулагдахаар болсон, Хууль санаачлагчийн эрх зүйн байдлын тухай хуульд Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг дордуулахгүй байх зарчимтайгаар нэг бүлэг болгоод оруулж байгаа. Энэ хуулийн төслийг Д.Лүндээжанцан гишүүн ахлаад ажиллаж байгаа” гэсэн байна.