Франц мэргэжилтнүүд Арафатыг хордуулаагүй гэлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Франц мэргэжилтнүүд Арафатыг хордуулаагүй гэлээ

Ясир Арафатын үхлийн шалтгаан нь цацраг идэвхт полоний бодисын хордлого биш харин нас өндөр байсны улмаас халдварт өвчнийг даалгаагүй нь болсон гэж тогтоогджээ.

Ясир Арафат

Франц шинжээчдийн гаргасан шинжилгээний дагуу, Палестины автономын тэргүүн агсан Ясир Арафат цацраг идэвхт полоний бодисоор хордогдоогүй байна.Францын хуулийн байгууллагын захиалгаар хийлгэсэн шинжилгээгээр 75 настай Ясир Арафат хүнд халдварт өвчний улмаас биеийн ерөнхий байдал нь доройтон нас барсан нь тогтоогдсон байв.

Швейцарийн эмч нар өмнө мэдээлэхдээ, Арафатын хувцаснаас полонийн агуулгын нэмэлдэлт төвшин илэрсэн хэмээн мэдээлсэн байлаа. Арафат Парисийн эмнэлэгт 2004 онд нас барсан байлаа. Түүнээс хоёр жилийн дараа Оросын тусгай албаны ажилтан байсан Литвинко энэ цацрагт бодисоор Лондон хотноо хордогдсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж