Ганг өөрийн студитэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Ганг өөрийн студитэй боллоо

Продюсер, ая зохиогч Ганг, дуучин Daisy нар дуу бичлэгийн студитэй болжээ. “Madness” хамтлагийн анхны соло гитарчин Гангийг гайхалтай мэдрэмжтэй, өвөрмөц ертөнцтэй уран бүтээлч гэдгийг урлагийнхан андахгүй. Шүлэг бичнэ, ая зохионо, хөгжимдөнө. Бас өөрөө дуулна. Тэгвэл уран бүтээлийн маш сайн хамтрагч байж чаддаг хосууд “Ганг рекордс” дуу бичлэгийн студитэй болжээ. 

“Маднесс”, “А-соунд”, “Киви”, Дуучин Daisy гэхчлэн олон уран бүтээлчдийн шилдэг дууны үг, аяыг бичсэн Ганг ийнхүү өөрийн студитэй болж, рок поп урлагт шинэ өнгө аяс нэмж байгаа бол түүний гэргий Daisy охидын поп хамтлаг байгуулах сонирхолтой байгаагаа facebook хуудаснаа бичжээ.

Амжилт хүсье, авьяаслаг хосууддаа.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж