Цацраг идэвхит бодистой машин хулгайлагджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхит бодистой машин хулгайлагджээ

Мексикт цацраг идэвхит бодис ачсан ачааны автомашин хулгайлагдсан тухай НҮБ-аас мэдээллэжээ. Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-аас мэдээлснээр эмнэлгийн зориулалтаар ашиглагддаг маш аюултай цацраг идэвхит бодис ачсан автомашин өнгөрсөн даваа гаригт Мексикийн нийслэл Мехико хотын ойролцоогоос алга болсон гэнэ. Эрдэмтдийн мэдээлснээр эмнэлэгт цацраг идэвхит бодисыг хорт хавдрыг эмчлэхэд ашигладаг ионжуулсан туяаны аппаратад ашигладаг аж. Одоогоор Мексикийн албаныхан хулгайлагдсан автомашиныг хайж олохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж