Хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгуулав

ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль сүүлийн нэг жилийн хугацаанд “Сайн санаа-сайхан сэтгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэн олон ажлыг зохион байгуулаад байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Сувилахуйн Арга зүйчийн 4-р курсын оюутнууд 2013 оны 11-р сарын 18-25-ныг хүртэл 14 хоногийн турш тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд Дархан сумын 13, 14, 15, 16-р багийн тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ганц бие өндөр настануудын судалгааг хийх, тэдэнд гэрийн эргэлт, сувилахуйн тусламж үзүүлэх ажил хийгдсэн юм. 11-р сарын 29-нд сургуулийн “Урлаг” зааланд “Хүмүүнлэг оршихуй” өдөрлөг зохион байгуулснаар оюутнууд энэхүү үйл ажиллагаагаа дүгнэжээ.

Өдөрлөгт оюутнууд тусламж авсан иргэдээ урин хүлээн авч  нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэн, сэтгэлийн бэлэг гардуулсан ба мөн хамтран ярилцаж тэдний хүндрэл, зовлон бэрхшээлийг сонсохын зэрэгцээ, эрүүл хүнээс ч дутахгүй ажиллаж амьдарч буй үлгэр жишээ болохоор иргэдтэйгээ оюутнуудыг уулзуулсан байна.

Эх сурвалж: http://darkhantimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж