Хөдөөнөөс нийслэл хотруу шилжих хөдөлгөөн нэмэгдсээр судалгаанаасхарахад ганцхан жилийн дотор 80-90 мянган хүн амьдралын эрхээр хот бараадаж байгаа юм. Гэтэл хөдөө орон нутагаа хөгжүүлж ажиллаж амьдрах хүсэлтэй олон залуус байгаа. Тиймээс Төсвийн тухай хуульд “Орон нутгийн хөгжлийн сан” бии болгон 2013 оноос нийслэл, дүүрэг, аймаг, суманд хуваарилан хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Санд төвлөрсөн төсвийг засаг даргын шийдвэрээр бус иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж баталсан ажлуудад зарцуулах юм.Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлснээр тухайн орон нутгийн эдийн засгийн өсөлт нэмэгддэг гэсэн судалгааг АНУ-ын эрдэмтэд дэлхийн 52 орны жишээг судлан тогтоосон байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн оролцоог хаана нэмэгдүүлнэ тэнд эдийн засгийн хөгжил нэмэгддэг юм байна.
Иргэд санал асуулгын хуудас бөглөн баг, хорооны холбогдох ажилтанд өгөх, иргэний танхим дээр очиж хэлэлцүүлэг торолцон саналаа өгөх,бүлгийн хурлаар буюу нутаг ус, гол, багийн төвийн ойр хөрш, хаяа айлууд нийлэн бүлгийн хэмжээнд зохион байгуулан хуралдаж саналыг өгөх, цахим хэлбэрээр буюу, тодорхой зааврын дагуу саналаа мэссежээр өгч болох юм.