
32 шигшээ багийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ хэрхэн хуваасныг сонирхъё.
Сагс 1:
- Бразил
- Испани
- Герман
- Аргентин
- Колумб
- Бельги
- Уругвай
- Швейцарь
Сагс 1-д Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /ФИФА/ гаргадаг чансааг тэргүүлэгч долоон баг байна. Мөн тэмцээнийг зохион байгуулагч Бразил улс Сагс 1-д ордог учиртай. Эдгээр багууд хэсгээ тэргүүлэн тэмцээнд оролцдог.
Сагс 2:
- Чили
- Зааны ясан эрэг
- Эквадор
- Гана
- Алжир
- Нигери
- Камерун
Сагс 2-т хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохоор Өмнөд Америк, Африк тивийн шигшээ багууд багтсан. Мөн эдгээр долоон баг дээр Сагс 4-өөс нэг баг нэмэгдэнэ.
Сагс 3:
- АНУ
- Мексик
- Коста-Рика
- Гондурас
- Япон
- Иран
- БНСУ
- Австраль
Сагс 3-т Хойд Америк, Ази тивээс ДАШТ-д оролцох багууд багтсан.
Сагс 4:
- Нидерланд
- Итали
- Англи
- Португаль
- Грек
- Босни Герц.
- Хорват
- ОХУ
- Франц
Сагс 4-т Европ тивээс хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авсан 13 багийн ес нь багтсан. Энэ сагсны нэг шигшээ баг Сагс 2-т сугалаагаар багтдаг. Ингэснээр хөлбөмбөгийн ДАШТ-д нэг хэсэгт 2-3 Европ тивийн баг багтах болдог.