Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотын төвийн долоон дүүргийн хэмжээнд нийт 38.3 мянган айлын шинэ орон сууцны 219 барилгын төсөл борлуулагдаж байна. Энэ жил ипотекийн зээлийн хөтөлбөртэй хэрэгжиж эхэлсэн учраас шинээр ашиглалтад орсон орон сууцны борлуулалт өндөр байгаа юм байна. Нийт ашиглалтад орсон орон сууцны борлуулалт 69 хувьтай байгаа бөгөөд шинэ орон сууцны төслүүдийн ашиглалтад орох хугацаа нь хойшлох тусам үнэ буурах хандлагатай байгаа аж. Харин нийт төслүүдийн метр квадратын зарласан дундаж үнэ өнгөрсөн сард өмнөх сараас нэг хувиар өсч, хоёр сая 177 мянгад хүрсэн байна. Тухайлбал Хан-Уул, Сүхбаатар болон Налайх дүүргүүдэд шинэ орон сууцны үнэ буурсан бол Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт эсрэгээрээ үнэ өсчээ. Мөн нийт борлуулагдаж буй төслүүдийн тал хувь нь ашиглалтад орсон болон энэ ондоо багтаж орохоор байгаа аж. Тодруулбал, одоо зах зээл дээр бүрэн ашиглалтад орсон 8900 айлын орон сууц борлуулагдаж байгаа бөгөөд энэ ондоо багтан дахин 10 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа аж.
Орон сууцны үнэ тогтвортой байна
Нийслэлийн хэмжээнд шинэ орон сууцны үнэ өнгөрсөн сард тогтвортой байжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин