“Халдварийг тэглэе” аяныг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

“Халдварийг тэглэе” аяныг зохион байгуулж байна

Нийгмийн хөгжлийн хэлтсийн 11-р сарын мэдээллийг хүргэж байна.

Боловсролын талаар:

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын нийгмийн дэмжлэгийн сангийн хурлыг хийж, 173 хүнд 6,9 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг, 16 хүнд 6,5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ.

Шинээр байгуулсан “Бялзуухай” цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байна. БШУЯ-наас 3 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж болон компьютер, техник хэрэгсэл нийлүүлэгдсэн.

Ерөнхий боловсролын сургуулиудын номын фондыг нэмэгдүүлэх, Ном хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 27,5 сая төгрөг зарцуулан, 21 төрлийн 1954 ширхэг ном нийлүүлснийг сургуулиудад хүлээлгэн өглөө.

Суралцагч нэг бүрийг хөгжүүлэх арга зүйд багш нарыг сургах ажлын хүрээнд сар бүр мэргэжил бүрээр ажил зохион байгуулж байгаа энэ ажлын хүрээнд Энх тайвны корпусын мэргэжилтэн багш нартай хамтран “Англи хэлний хичээлд 7, 8-р ангийн сурагч бүрийг хөгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг 11-р сарын 21-ний өдөр зохион байгуулж, 50 багш хамрагдлаа. Мөн Заах аргач зэрэгтэй гадаад хэлний багш нарыг сурталчлах, харилцан туршлага солилцуулах ажил хийж, энэ долоо хоногт XIV сургуулийн 9 багшийн ажлыг сурталчлах өдөрлөгийг 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, 42 багш хамрагдлаа.

ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчдыг ЭЕШ-нд амжилттай бэлтгэх зорилгоор VIII сургуулийн математикийн багш Ч.Баасанжаргал, Эрдэнэт цогцолбор сургуулийн математикийн багш Б.Батбаяр нарыг сонгон авч, Тусгал телевизтэй хамтарсан ТВ хичээл явуулах гэрээ байгуулж, төлөвлөгөө гаргасан.

БГ-ын мэргэжилтэн Ч.Сэржнагар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол-Солонгосын багш солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдаж буй Солонгос багш нарын тайлан хамгаалалтанд Улаанбаатар хотод оролцоод ирлээ. Уг арга хэмжээнд БНСУ-ын Боловсролын яамны 2 төлөөлөгч, Геонгсаннам дүүргийн Боловсролын хэлтсийн 1 төлөөлөгч, 2012-2013 оны багш солилцооны хөтөлбөрт оролцогч сургуулиудын захирлын  2 төлөөлөгч, UNESCO APCEIU 3 төлөөлөгч, 6 аймгийн БГ-ын төлөөлөгчдөд БНСУ-ын  багш нар хийсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлаа ярилаа. Солонгос багш нар монгол хүүхдүүдэд солонгос хэл заахаас гадна өөрийн орны соёлыг сурталчлах, монгол ёс, зан заншилтай танилцан, олон найз нөхөдтэй болсон тухайгаа дэлгэрэнгүй танилцуулсан. Улсын их хурлын  гишүүн О.Содбилэг, н.Сарангэрэл, бусад албаны хүмүүс “Наран” цогцолбор сургууль, II цэцэрлэгийн багш, ажилчидтай уулзаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан санал бодлыг сонслоо.

Багшийн ёс зүйн зөвлөл “Дэгдээхэй”, 24-р цэцэрлэг, “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн талаар ирүүлсэн 4 өргөдөл, гомдлын мөрөөр тус байгууллагууд дээр ажиллаж, дүгнэлт гаргасан, мөн FM107,1-ээр багшийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, цаашид хийх ажлын талаар мэдээлэл хүргэлээ.

Улсын багш нарын ур чадварын уралдааны шинэчилсэн журмын дагуу  зохион байгуулах журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан цахим хэлбэрээр 17 судлагдахуунаар шалгарсан 12 багшийн хичээлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хүргүүллээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын 10 багш Орхон цогцолбор, 8, 14-р сургуулийн үйл ажиллагаа, шинэчилсэн  журам тушаалын хэрэгжилттэй танилцан туршлага судаллаа.

Боловсролын газраас “Маргад” дээд сургуулийн 124 оюутанд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологийн онолын үндэслэл, ач холбогдол” сэдэвт сургалт, 14-р сургуулийн багш нарт хичээлийн судалгаа хийх арга зүйн зөвлөгөө, СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлгийн 168 багшид СӨБ-ийн шинэчлэл, том жижиг ном хийх талаар сургалт,  ЕБС-ийн 16 сургуулийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулах, тогтмолжуулах, хүүхэд нэг бүрт хүрч ажиллах талаар номын санчдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан. Мөн хүний эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Орхон аймаг дахь “Хүний эрхийн дэмжих бүлэг”–ээс зохион байгуулсан сургалтад ЕБС, МСҮТ-ийн 19 нийгмийн ажилтан хамрагдсан.

Нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийн талаар:

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлын хүрээнд судалгааны багийг бүрдүүлэх зорилгоор багийн ахлагч 8, тоологч 162, шивэгч 30, жолооч 8 нийт 227 хүнийг сонгон шалгаруулж, сургалтанд хамруулж, судалгааны ажлыг 11-р сарын 25-ны өдөр эхлүүлсэн. Нийт 25277 өрх хамрагдахаас өнгөрч буй долоо хоногт 9354 өрх хамрагдаж, 37 хувьтай улсын хэмжээнд тэргүүлж явна.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн олголт, сангийн орлогын бүрдүүлэлтэнд хяналт тавьж, 191 ААНБ-д шалгалт хийн, 94 ААНБ-тай холбоотой 33.4 сая төгрөгийн зөрчил дутагдалыг илрүүлж 30.7 сая төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа. Шимтгэлийн өр авлага барагдуулах ажлын хүрээнд 48 ААНБ-д албан шаардлага хүргүүлж, 103 байгууллагын данс хааж өр авлага барагдуулан ажиллаж байна.

Улаанбаатар хотын “Ундраа” сургалтын төв, Хөдөлмөрийн хэлтэс хамтран цэцэрлэгийн туслах багш, гэрийн үйлчлэгч мэргэжлээр ур чадвар олгох сургалтанд 40 иргэн хамрууллаа. Хөдөлмөрийн хэлтсээс “Инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслийн уралдаан”-ыг 10-р сарын 23-наас эхлэн 3 сарын хугацаатай зарлалаа. Төслийн уралдааны зорилго нь Экспортод чиглэсэн, импорт орлох, инноваци, өндөр технологи шингэсэн шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хөгжүүлэхэд  иргэд, хамт олныг чиглүүлэх зорилготой. Мөн энэ ажлын хүрээнд их дээд сургууль, МСҮТ-үүдийн оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Эрдэнэтийн илгээлтийн эзэд-анхдагчдын чуулга уулзалтыг 11-р сарын 20-ны өдөр зохион байгуулж, чуулганд нийт 450 төлөөлөгч оролцсон. Чуулганыг анхдагчдын төлөөллийн 4 төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан.

2014 онд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т оролцох 17 ААНБ-аас судалгаа авч, 222 ажлын байрны санал ирснээс ХЭДСангаас сургах боломжтой 5 мэргэжлийн 91 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг бүртгэсэн

Соёл, спорт, хүүхэд залуучуудын чиглэлээр:

ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар Номын төв болон Соёлын төвүүдийн номын санд олон үйлдэлт принтер, баркод уншигч нийлүүлсэн. 

Сонирхолтой дэлхий” сонины редакцитай хамтран өсвөрийн сэтгүүлч, сурвалжлагч хүүхдүүдийн “Ган үзэгтэн”  клубыг 12 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр шинээр  байгууллаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн сургалт зохион байгуулж,  30 хүүхэд хамрагдсан. Мөн “Хүүхдийн эрх-бидний амьдралд” АСТ зохион байгуулж, 8 багийн 80 гаруй хүүхэд оролцлоо.

МУИС-ийн Орхон сургуулийн гадаад хэлний тэнхимийн 100 гаруй оюутны  дунд “Музейн шилдэг хөтөч” сэдвээр АХА тэмцээн зохион байгуулсан. Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын аяны хүрээнд Уурхайчин соёлын ордны Арт галерейтэй хамтран Эрдэнэт үйлдвэрийн орос ажилчдын дунд зохион байгуулагдсан “Агшин” тэмцээнд монгол үндэсний ёс, зан заншилтай холбоотой асуултыг биет үзмэрээр бэлтгэн хамтран ажиллаа.

Монгол улсын шинжлэх ухааны академи Түүхий хүрээлэнгийн Баримтат мэдээллийн төвийн эрхлэгч Г.Одбаяр, Бямбарагчаа нар түүхийн хүрээлэнгээс судар, сурвалж бичгийн судалгаа хийж байгаатай холбогдуулан сан хөмрөгт байгаа судар, баримтат өвтэй танилцан тодорхойлолтод баяжилт хийсэн.

Номын баярыг угтсан сарын аяны хаалтын арга хэмжээг зохион байгуулж, Шилдэг уншигч хүүхэд, Нацагдорж тэмдэгтэн, Анги хамт олноо сайн зохион байгуулсан багш нарыг шагнаж урамшууллаа.

Олон улсын хүүхдийн найрамдал төвийн багш нарын баг манай аймагт ирж, 2 өдөр ажиллаж, хүүхэд багачууд болон албаны хүмүүс сургалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Аймгийн Соёл, Спорт, Аялал жуучлалын газраас 10-р сарын 30-ны өдөр “Нээлттэй хаалга”-ны өдөрт зохион байгуулж, соёл, урлаг, спортын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчиллаа. 

     Хүүхэд багачуудыг хөгжүүлэх төлөвшүүлэх зорилгоор хүүхэд залуучуудын театр, Боловсролын газраас хамтран багц тоглолт зохион байгуулж, 52 удаагийн үзвэрт цэцэрлэгийн насны 1175, сургуулийн бага ангийн 2905, дунд ангийн 2055, ахлах ангийнхан 818 нийт 7279 хүүхэд багачууд үзэж сонирхсон байна.  

Хаан банкны тэмцээн, Маргад сургуулийн аварга шалгаруулах тэмцээн,18-р сургуулийн нэрэмжит Өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдаан тус тус зохиогдлоо.

          Монголын волейболын холбооны дэргэдэх Шүүгчдийн зөвлөлөөс зохион явуулсан Шүүгчийн онол арга зүйн сургалтанд волейболын дасгалуулагч М.Дэмидсүрэн оролцож, 2013 оны волейболын холбооны шинэчлэгдсэн дүрэм журам, холбооны үйл ажиллагаа, онол арга зүйн  талаар ажилтгуудад  мэдээлэл өглөө.

    2014 онд Нанжин хотод зохиогдох буудлага спортын өсвөрийн сонгон шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болж, манай аймгаас Б.Сүхбаатар дасгалжуулагчтай 3 тамирчин оролцож, 2 хүрэл медаль хүртсэн. 

Атлантын Олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин  Д.Нармандахын  нэрэмжит жудо бөхийн олон хотын тэмцээн болж, нийт 18 багийн 470 тамирчин оролцлоо.

Эрүүл мэндийн талаар:

Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр “Иргэдээ сонсоё” ярилцлага зохион байгуулсан. Уулзалтын үеэр 4-р сард багуудтай хамтран хийсэн уулзалтын үед иргэдээс гарсан санал хүсэлтийн хэрэгжилтийг танилцуулан, 2014 онд хамтран ажиллах санал хүсэлтийн сонсож, сэтгэл ханамжийн судалгаа авлаа.

ЭМЯ-ны хяналт шинжилгээ дотоод аудитын газраас ЭМГ, БОЭТ, Жаргалант суман дээр хяналт шинжилгээ хийгдсэн. Мөн БОЭТ дээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэж байна. 9-р сард БОЭТ-д 1075 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс гэмтэл, мэс засал, төрөх, эмэгтэйчүүдийн тасагт 507 өвчтөн эмчлүүлсэн, тэдний өвчний түүхийг шалгаж, хүн бүрээс санал асуулга авах ажил хийгдэж байна.

Дархлаажуулалт бүхий халдварт өвчин дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтын мэдээг 14 цэгээс авч, ХӨСҮТ-д цахимаар илгээлээ. Уг тандалтанд 0-15 насны 2666 хүүхэд хамрууллаа.

ЭМГ-ын зөвлөлийн хурлаар “Түргэн тусламжийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний санал, илтгэлийг оруулж хэлэлцүүлсэн.

Аймгийн сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд “Стресс тайлах хялбар арга сургалтыг зохион байгуулж, нийт 90 хүн хамрагдсан.

Эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх тусгай зөвшөөрлийн хурлыг зохион байгуулж, 5 байгууллагын үйл ажиллагааг зогсоож 2 байгууллагын үйл ажиллагааг түр цуцлан, 2 эрүүл мэндийн байгууллагын хүсэлтийг хэлэлцэн шийдвэр гаргасан.

Яаралтай тусламжийн чанарыг сайжруулах түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 1-р эмнэлгийн эмч нартай хамтран, 65 хүний сургалтыг 5 салбарыг хамруулан зохион байгуулсан.

Орон сууцны хорооллын 5 өрхийн эрүүл мэндийн төвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт, хөтөч картын хөтлөлт, мөн нийт өрхийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчний цар мэдээний хэрэгжилтэнд тандалт хийгдэж байна.

Хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдээс эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэх сонгон шалгаруулалтыг ажлын хэсэг хийсэн. Орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө хийх хэлэлцүүлгийг 11-р сарын 26-нд хийж, 10 байгууллага оролцон саналаа өгч, усны дамжуулах түгээх системд үнэлгээ хийх баг байгуулах шаардлагатай гэсэн саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. 

ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг “Халдварийг тэглэе” уриан дор тэмдэглэн  өнгөрүүлэх сарын аян зарлаж, эрсдэлт бүлэгт сургалт зохион байгуулж, “Дэвжээ” тэмцээнийг МСҮТ, дээд сургуулиудын оюутан, залуучуудын дунд зохион байгуулсан.

Эх сурвалж:www.erdenet.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж