
Спортын наадам нь жил бүр уламжлал болон зохион байгуулдгаараа онцлог бөгөөд 31-ээс дээш насны дүүргийн иргэд хэн ч гэсэн оролцох боломжтой аж.
9-11 дүгээр саруудад спортын зургаан төрлөөр явагдаж дүнгээ гаргаж дууслаа. Уг тэмцээнд 16 хорооны 1600 орчим иргэд хамрагдсанаар багийн дүнгээр 1-р байранд Ё.Цацралтуяа даргатай 8-р хороо, 2-р байранд Ч.Наранцэцэг даргатай 2-р хороо, 3-р байранд Т.Ган-Од даргатай 4-р хорооны баг тамирчид шалгарч алт, мөнгө, хүрэл медаль цомоор шагнагдлаа.
Эх сурвалж: www.khanuul.mn