
Албаныхан хотын төвийн барилга дээр унасан “EC135 T2” нисдэг тэргийг зайлуулах ажиллагааг дөнгөж өчигдөр хийж, Фарнборо хот дахь агаарын осол, аваарыг мөрдөн шалгах хэлтэст аваачсан байна. Мөрдөн шалгах албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нисдэг тэрэг даац хэтрүүлэн ачаа ачсан байснаас осолдсон гэнэ. Хотын иргэд хохирогчдод хүндэтгэл үзүүлэн уушийн газрын гадна цэцэг, дурсгалын үгстэй захиаг тавьж байгаа гэнэ.
Глазго хот нь Шотландын хамгийн том хот төдийгүй үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт ордог байна.
Б.АНХТУЯА


