
Энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай хуулинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, импортлогч, хэрэглэгчдийн эрх, үүргийг нарийн тусгасан байгаа. Тухайлбал, мах, сүү, ундны ус, буудай, гурилыг заавал төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч импортлох буюу экспортлох аж. Түүнчлэн дотоодод худалдан борлуулах явцад тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэсэн талаарх гарал үүслийн гэрчилгээтэй байх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
У.БОЛОР