Гадаадад буй иргэд сонгуулийн эрхээ эдлэхийг хүсэв | News.MN

Гадаадад буй иргэд сонгуулийн эрхээ эдлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.05.01-нд нийтлэгдсэн

Гадаадад буй иргэд сонгуулийн эрхээ эдлэхийг хүсэв

АНУ-д байгуулагдсан Монгол иргэдийн “Иргэний танхим”-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д. Дэмбэрэл, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд,  Тэргүүн шадар сайд, монгол улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж  буй бүх улс төрийн намуудын  дарга нар удирдах зөвлөлийн гишүүдэд хандан ил захидал илгээсэн байна.

 Ил захидал илгээх болсон шалтгаан нь Улсын их хурлын хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх гэж буй энэ үед гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх талаарх асуудлыг хэлэлцэж тус хуулинд нэмж тусгаж өгөхийг хүссэнд байв.

Мөн захидалд “Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бидний энэ санаачлага гадаад оронд оршин сууж буй нийт Монгол иргэдийн чин хүсэл гэдэгт бид эргэлзэхгүй байна. АНУ –аас бусад оронд оршин суугаа Монгол иргэд та бүхнийгээ дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна. өнөөдрийн байдлаар албан бус тоогоор нийт гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо 100 мянгыг хол давж , АНУ-д л гэхэд 30- аад мянган монгол иргэд оршин сууж байгаа” гэсэн байна.  

Б.Манд

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-05-01 202.61.97.81

ОЮУНЫ УНДРАА СЭТГҮҮЛЧИДЭД ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛД рекетлэн сүрдүүлсэн албан тоотууд өгч байгааг өрөнхийлөгч Элбэгдорж болон хуулын байгууллага анхааралдаа авна уу ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛД АЮУЛ УЧИРЛАА

Avatar

Зочин 2011-05-01 203.194.118.135

МАНАН-гийн ээлжит луйврын нүх сүв

Avatar

Зочин 2011-05-01 203.194.118.135

Гадаадад суугаа сонгогчдын санал гэж бөөн луйвар оруулах МАНА-гийн явууллага юм биш үү

Avatar

өө 2011-05-01 202.131.252.90

юүн ч улс төрийн хэнээтэй юм билээ өөрөө л их хурлын гишүүн болхгүйгаас хойш хүний төлөө сонгуульд оролцох ёстой яршиг бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж