Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас эхлэх ажээ.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэх түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 09.00-17.00 цагийн хугацаанд ерөнхий боловсролын 3 сургууль дээр очиж ажиллах юм байна.