
ШШГЕГ-ын ажилтнуудыг өчигдөр Б.Эрдэнэсүхийнд очих үед эхнэр нь малаа туугаад гарсан бөгөөд одоо болтол сураг гараагүй байгаа аж. Цагдаагийнхан түүний эхнэр Д.Отгонзаяаг мөн эрэн сурвалжилж эхэлжээ.
Сэжигтэн Батдорж овогтой Эрдэнэсүх (РД – ЛД88011112) 1988.01.11-нд төрсөн, халх, бүрэн бус дунд боловсролтой. 25 настай Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Баян Тэрэм ууланд оршин сууж байсан ба уг газраас хөтөлгөө морьтой явж байж болзошгүй тул сэжигтнийг аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжилсаар байна.
С.СҮРЭН