
“Монгол-93” шатахууныг боловсруулахдаа Дорнод аймгийн Халх гол суман дахь Тамсагийн сав газар байрлах үйлдвэрээс газрын тос гарган авч, Хөт хотын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлж, эргүүлэн авч буй. Дорнод аймагт байрлах газрын тосны үйлдвэр нь жилд 434 мянган тонн түүхий тосыг экспортолж, улсын төсөвт жилд 130-140 гаруй тэрбум төгрөг оруулах юи байна.
Шатахууны нийлүүлэлтийг дэмжих алхам хийх ч боомтын шилжүүлэн ачих байгууламж хуучин муу байсан болохоор төдийлөн цаг хугацаа хэмнэж чадахгүй байсан юм. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн савны багтаамж урьд нь зургаан мянган м/куб байсан бол одоо 20 мянган м/куб болжээ. Ингэснээр шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж байгаа бөгөөд ийнхүү ирэх жил нэг сардаа 40 мянган тонн шатахуун оруулж ирэх боломжтой болж буй юм.