Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮАБЗ-д хандлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮАБЗ-д хандлаа

Увс аймгийн  Тариалан сумаас өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо ирсэн малчдын төлөөлөл өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ. Тэд МАН-аас УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшихдээ иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан  Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татах ёстой гэж  үзэж байгаа юм. Учир нь айл өрхөд 100 мянган төгрөг тараасан асуудлыг илчилсэн иргэдэд хуулийнхаа хүрээнд СЕХ-ноос тухайн мөнгийг  10 дахин нэмэгдүүлж, нэг сая төгрөг буцаан олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ мөнгийг гомдол гаргасан иргэдэд өнгөрөгч тавдугаар сард гардуулан өгсөн юм. Харин үүний төлөө тэмцсэн иргэдийг мөнгөний төлөө явж байна гэх болжээ. Тиймээс  мөнгө тарааж болохгүй гэж хууль баталчихаад хуулиа зөрчсөн хоёр гишүүнийг эргүүлэн татуулах, СЕХ-ны шийдвэрээр авсан нэг сая төгрөгөө буцааж өгөхөөр нийслэлд ирсэн нь энэ аж. Тэдний  шаардлагыг ҮАБЗ хүлээн авсан бөгөөд малчдын төлөөлөлд хуулийн хугацаанд тодорхой хариу өгөхөө мэдэгдлээ. Малчдын хувьд  шаардлагыг биелүүлтэл тэмцэхээ илэрхийлж байлаа.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж