
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр (2013.11.30-12.01) боллоо. Барилдаанд улсын начин А.Батмөнх, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр нараар магнайлуулсан 48 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат ҮБТДС-н оюутан с.з Н.Ширчинхүү түрүүлж, Мандал сумын харьяат а.н Н.Энхжаргал үзүүрллээ. Их шөвгийн гуравт а.н Н.Баярбаатар шалгарчээ. с.з Н.Ширчинхүү гурвын даваанд хурц арсланг, дөрөвт уран барилдаант начинг тохой алгадан ард нь гарч, тавд арал бяр сайтай а.н Н.Баярбаатарыг мордож, зургаад нэмэх начинг хавирхад нь дотуур өхийлдөж орхин түрүүлсэн байна.
Эх сурвалж: Таванхан дэвжээ