Хүүхдийн барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийн барилдаан боллоо

"Цэрэн ханд", "Зөв сэтгэл" төрийн бус байгууллагуудаас хамтран Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 12-р сарын 1-ний өдөр жаранд ганц тохиолдох "Алтан гахай" жилд төрсөн жавхлантай 100 хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн харцага О.Бундхоролын хүү 23-р сургуулийн Б.Түвшинтулга түрүүлж, 30-р сургуулийн А.Соронзонболд үзүүрлэв. Шөвгийн дөрөвт 97-р сургуулийн Т.Эрхэмбаяр, Сэлвэшн арми төвийн Н.Мөнхжин нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа

1. М.Энхбаяр 172-р сургууль – гоц мөргөв
2. Т.Эрхэмбаяр 97-р сургууль – У.Эрчис 53-р сургууль
3. О.Мөнгөншагай 53-р сугууль – У.Дэлгэрсайхан Саруул-Ирээдүй
4. Б.Түвшинтулга 23-р сургууль – Э.Цанбилэг 97-р сургууль
5. Ш.Тайванжаргал 53-р сургууль – Н.Мөнхжин Сэлвэшн арми
6. Л.Батсайхан 16-р сургууль – Б.Тэмүүлэн 14-р сургууль
7. Э.Энхтөр Шавь ц.с – А.Соронзонболд 30-р сургууль

Тавын даваа

1. Т.Эрхэмбаяр 97-р сургууль – гоц мөргөв
2. О.Мөнгөншагай 53-р сугууль – Н.Мөнхжин Сэлвэшн арми
3. Б.Түвшинтулга 23-р сургууль – Б.Тэмүүлэн 14-р сургууль
4. А.Соронзонболд 30-р сургууль – М.Энхбаяр 172-р сургууль

Зургаагийн даваа

1. Т.Эрхэмбаяр 97-р сургууль – Б.Түвшинтулга 23-р сургууль
2. Н.Мөнхжин Сэлвэшн арми – А.Соронзонболд 30-р сургууль

Долоогийн даваа

1. Б.Түвшинтулга 23-р сургууль – А.Соронзонболд 30-р сургууль

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж